Wednesday, April 27, 2011

Нүдний үзлэг болон шинжилгээ хийлгэхэд юу анхаарах вэ?

Та бүхэн дараах байдлаар эмчдээ үзүүлээрэй.
1. Эрүүгээ болон духаа зурагт үзүүлсэн байдлаар тавина.
2. Эгц урагшаа 2 нүдээрээ том харна
3. Микроскопийн гэрэл хурц гэрэл учир нулимс гарах, гялбах зовиур гарч болно.

  
Зурагт үзүүлсэн багаж нь биомикроскопи буюу нүдний өмнөд хэсэг болон арын хэсгийг бусад багажийн тусламжтай харах боломжтой.

Дараах нүдний дусаалгууд нүд шинжлэхэд хэрэглэгдэнэ.

Энэхүү дусаалга нь нүдний даралт хэмжихэд хэрэглэгдэх ба мэдээ алдуулах дусаалга бөгөөд хэсэг хугацаанд нүд тааламжгүй байна.
Энэ дусаалга нь нүдний угийг өргөсгөж харахад хэрэглэх ба ойрын 3-4 цаг нүд бүрэлзүүлнэ. Тиймээс тухайн тохиолдолд машин барихгүй байх ба өндөр настай хүмүүс хамт хүнтэй ирэх шаардлагатай.

Жич: Эм дусаалгыг эмчийн зааваргүй хэзээ ч хэрэглэхгүй, аюултай






No comments:

Post a Comment