Monday, April 11, 2011

Нүдний ханиад

Нүдний ханиад нь агаар дуслын замаар халдварладаг ба ханиад хүрдэгтэй ялгаагүй халдварладаг. Үүсгэгч нь вирус ба дунджаар 40 гаран төрлийн вирус байдаг байна. Тухайн хүн өвдөөд дархлаа тогтох боловч бусад төрлийн вирусээр халдвар авахыг үгүйсгэхгүй.
     Хэрхэн халдвар дамжих вэ

}  Агаар дусал болон нүдний салстаар дамжин нэвтрэн орно.
}  -Халдвартай хүнтэй ойр байх
}  - Ахуйн хэрэглэл болох алчуур, аяга халбага гэх мэт
}  - Халдвартай хүн дэргэд ханиаж найтаах
}  - Халдвартай хүн гараараа нүдэнд хүрэх

Халдварлах хугацаа 
}  Нууц үе:
       5-12 өдөр ихэнх тохиолдолд үүнээс урт хугацаатай байж болно.
}  Халдвартай байх үе:
       7-14 хоног    
      Илрэх шинж тэмдэг
}  Нүд улайх, зовхи орчим хавдах
}  Загатнах
}  Нуух гарах, их хэмжээтэй
}  Торох,аргах
}  Нулимс гарах, гэрлээс гялбах

Өвдсөн үед хориглох зүйл:
}  Олон нийтийн газраар явахгүй байх
}  Хэт ачаалалтай ажиллахгүй
}  Ядрахгүй байх
}  Ажил болон хичээлд явахгүй \тодорхой хугацаанд\
}  Бассейнд явахгүй байх
Эмчилгээ
}  Эм дусаалгыг хэрэглэхээс өмнө гараа угаах
}  Эм дусаалгыг хэрэглэхдээ нүдэнд хүргэхгүй
}  Шинж тэмдгийн эсрэг эмчилгээ
}  Дархлаа сайжруулах эмчилгээ
}  Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийнэ

 
Жич: Эмчилгээг зайлшгүй эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. 

No comments:

Post a Comment