Wednesday, April 27, 2011
Нүдний үзлэг болон шинжилгээ хийлгэхэд юу анхаарах вэ?
Та бүхэн дараах байдлаар эмчдээ үзүүлээрэй.
1. Эрүүгээ болон духаа зурагт үзүүлсэн байдлаар тавина.
2. Эгц урагшаа 2 нүдээрээ том харна
3. Микроскопийн гэрэл хурц гэрэл учир нулимс гарах, гялбах зовиур гарч болно.
Жич: Эм дусаалгыг эмчийн зааваргүй хэзээ ч хэрэглэхгүй, аюултай
1. Эрүүгээ болон духаа зурагт үзүүлсэн байдлаар тавина.
2. Эгц урагшаа 2 нүдээрээ том харна
3. Микроскопийн гэрэл хурц гэрэл учир нулимс гарах, гялбах зовиур гарч болно.
Зурагт үзүүлсэн багаж нь биомикроскопи буюу нүдний өмнөд хэсэг болон арын хэсгийг бусад багажийн тусламжтай харах боломжтой.
Дараах нүдний дусаалгууд нүд шинжлэхэд хэрэглэгдэнэ.
Энэхүү дусаалга нь нүдний даралт хэмжихэд хэрэглэгдэх ба мэдээ алдуулах дусаалга бөгөөд хэсэг хугацаанд нүд тааламжгүй байна.
Энэ дусаалга нь нүдний угийг өргөсгөж харахад хэрэглэх ба ойрын 3-4 цаг нүд бүрэлзүүлнэ. Тиймээс тухайн тохиолдолд машин барихгүй байх ба өндөр настай хүмүүс хамт хүнтэй ирэх шаардлагатай.Жич: Эм дусаалгыг эмчийн зааваргүй хэзээ ч хэрэглэхгүй, аюултай
Нүдний өөх? Нүдний мах гэж юу вэ?
Нүдний мах
Нүдний салстын дегенараци өөрчлөлт бүхий хэт ягаан туяа болон хуурай цаг агаарын өөрчлөлт зэргээс үүсэх эмгэг юм.
Хэн илүү өртөх вэ?
- гадаа орчинд ажилладаг
- ажлын орчин шохой, тоос зэрэг
- нарны шил тогтмол зүүдэггүй
Илрэх шинж:
- нулимс гарах
- нүд улайх
- аргах, хорсох
- нүдний мах нь хүүхэн хараа руу илүү түрж ургах хандлагатай байдаг.
Уръдчилан сэргийлэх:
- нарны шил тогтмол зүүх
- нүд ээ хуурайшуулахгүй байх
- нүд ээ амраах
Эмчилгээ:
- эмийн
- мэс заслын
Нүдний өөх
Нүдний салстын дегенараци өөрчлөлт бүхий цайвар шар өнгөтэй. Нүдний мах үүсэх шалтгаан болон шинж тэмдэг адил.
Эмчилгээ: эмийн эмчилгээ
Анхаар: Нүдний мах болон өөхийг хайлуулдаг дусаалга гэж байдаггүй ба ихэсгэхгүй байх уръдчилан сэргийлэх арга хэмжээ авах ба шаардлагатай болон гоо сайхны хувьд мэс заслын аргаар авна. Нүдний махыг илүүтэй мэс заслын аргаар авах ба өөхийг тэр бүр авдаггүй. Учир нь нүдний мах, өөх дахин ургах хандлагатай байдаг.
Monday, April 11, 2011
Харааны эрүүл ахуйн дэглэм
Бидний өдөр тутмын ажил болон бусад зүйлс бидний эрүүл мэндэд эерэг болон сөргөөр нөлөөлж байдаг. Үүний нэг илрэл нь компьютерийн хэрэглээ юм. Бидний ажлын нөхцөл зайлшгүй компьютертэй холбоотой боловч бид өөрсдөөс шалтгаалах зүйлийг хийх ёстой билээ. Ингээд та бүхэндээ хэрхэн компьютерээс шалтгаалсан нүд ядрахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжөө хүргэе.
Дунджаар хүний нүд 1 мин-д 12 удаа анивчиж нүдийг чийглэдэг бол компъютерын ард удаан суусантай холбоотойгоор анивчих хөдөлгөөн багасч дунджаар 4-6 удаа анивчдаг байна.Энэ нь тухайн хүн анхаарал аа хэт удаан дэлгэц рүү анхааруулдагтай холбоотой бөгөөд анивчих хөдөлгөөн бага болсноор нүд хуурайших шинж илэрдэг.
Илрэх шинж:
¨ Нүд ядрах
¨ Толгой өвдөх
¨ Холын зайн фокус өөрчлөгдөх, буурах
¨ Нүд аргах, хорсох, улайх, загатнах
- Хүзүү хөших
Анхаарах зүйл:
¨ Компъютерийн контраст болон гэрэлтүүлгийг дунд түвшинд тохируулах
¨ цэвэр орчинд ажиллах
¨ Гялбалтыг бууруулах
¨ Завсарлагатай ажиллах
¨ Нүдээ ойр ойрхон анивчих
• Ямар ч насны хүн 50 мин ажиллаад 5-10 мин амрах хэрэгтэй. Энэ хугацаанд харааны дасгал хийх хэрэгтэй. Жишээ нь: Нүд ээ эргэлдүүлэх хөдөлгөөн хийснээр нүдний ачааллаж байсан булчинг амраана.
Зөв суух нь харааны дэглэмд маш чухал байдаг. Дараах зурагт үзүүлсэний дагуу компьютер ээ байрлуулна уу.
Нүдний ханиад
Нүдний ханиад нь агаар дуслын замаар халдварладаг ба ханиад хүрдэгтэй ялгаагүй халдварладаг. Үүсгэгч нь вирус ба дунджаар 40 гаран төрлийн вирус байдаг байна. Тухайн хүн өвдөөд дархлаа тогтох боловч бусад төрлийн вирусээр халдвар авахыг үгүйсгэхгүй.
Хэрхэн халдвар дамжих вэ
Хэрхэн халдвар дамжих вэ
} Агаар дусал болон нүдний салстаар дамжин нэвтрэн орно.
} -Халдвартай хүнтэй ойр байх
} - Ахуйн хэрэглэл болох алчуур, аяга халбага гэх мэт
} - Халдвартай хүн дэргэд ханиаж найтаах
} - Халдвартай хүн гараараа нүдэнд хүрэх
Халдварлах хугацаа
} Нууц үе:
5-12 өдөр ихэнх тохиолдолд үүнээс урт хугацаатай байж болно.
} Халдвартай байх үе:
7-14 хоног
Илрэх шинж тэмдэг
} Нүд улайх, зовхи орчим хавдах
} Загатнах
} Нуух гарах, их хэмжээтэй
} Торох,аргах
} Нулимс гарах, гэрлээс гялбах
Өвдсөн үед хориглох зүйл:
} Олон нийтийн газраар явахгүй байх
} Хэт ачаалалтай ажиллахгүй
} Ядрахгүй байх
} Ажил болон хичээлд явахгүй \тодорхой хугацаанд\
} Бассейнд явахгүй байх
Эмчилгээ
} Эм дусаалгыг хэрэглэхээс өмнө гараа угаах
} Эм дусаалгыг хэрэглэхдээ нүдэнд хүргэхгүй
} Шинж тэмдгийн эсрэг эмчилгээ
} Дархлаа сайжруулах эмчилгээ
} Эмчийн зааврын дагуу эмчилгээ хийнэ
Жич: Эмчилгээг зайлшгүй эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Subscribe to:
Posts (Atom)